Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Нүцгэлсэн иргэдийг Б.Хурц, “Ажнай“ Д.Бат-Эрдэнэ нар санхүүжүүлсэн нь тогтоогдсон тул Б.Хурцыг баривчлахаар болжээ

Ангилал
Улс төр  Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 4 секунд
UBN.MN

“Нүүрсний хулгайн” буюу Нүүрс экспорт, тээвэрлэлттэй холбоотой асуудлаар холбогдох эрх бүхий байгууллагуудын тайлан, мэдээлэлтэй танилцах ерөнхий хяналтын сонсгол өнөөдөр болж байна. Сонсгол өглөө 10 цагт эхлэх байсан ч сонсголд оролцогчдын зүгээс нэг том танхимд хуралдах шаардлага тавьж, үүнтэй зэрэгцэж ордны гаднаас иргэдийг оруулахгүй хэмээн зарим иргэд нүцгэлэн эсэргүүцлээ илэрхийлсэн.

Тэгвэл албаны эх сурвалжийн мэдээлж буйгаар өнөөдөр нүцгэлж эсэргүүцэл илэрхийлсэн иргэдийг УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ, ТЕГ-ын дарга асан Б.Хурц нар санхүүжүүлсэн нь тогтоогдсон байна. Тодруулбал, Эрүүгийн цагдаагийн газарт дээрх иргэдээс гурав нь хэргээ хүлээж, дээрх санхүүжилттэй холбоотой мэдүүлгийг өгсөн гэнэ.

Мөн албан эх сурвалжийн мэдээлж буйгаар өнөөдөртөө багтаж ТЕГ-ын дарга асан Б.Хурцыг баривчилахаар болжээ. Энэ талаарх мэдээллийг бид эргэн мэдээлэх болно.

Г.Лхагвадорж

ШУУРХАЙ: Жагсаалд оролцож буй 16 иргэнд эмнэлгийн тусламж үзүүлэхээр Түлэнхийн төв рүү авч явлаа
ШУУРХАЙ: Жагсаалд оролцож буй 16 иргэнд эмнэлгийн тусламж үзүүлэхээр Түлэнхийн төв рүү авч явлаа
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.