Хан-Уул дүүрэгт гамшгаас хамгаалах команд штабын дадлага сургууль эхэллээ

Нийслэлийн Засаг Даргын 2026 оны А/71 дүгээр захирамжийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Хан-Уул дүүрэгт гамшгаас хамгаалах команд штабын дадлага сургууль эхэллээ. Гамшгаас хамгаалах дадлага сургуулийг нийслэлийн Онцгой байдлын газрын тэргүүн дэд дарга, хурандаа Д.Оюунбат, дүүргийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын дарга Б.Цэрэн нар нээж, амжилт хүслээ.
Энэ хүрээнд нийслэлийн Онцгой байдлын газрын дэд дарга, хурандаа Д.Хадбаатраар ахлуулсан ажлын хэсгийн бүрэлдэхүүн гамшгаас хамгаалах менежментийн үндсэн ойлголт, орон нутгийн онцгой комиссын үйл ажиллагаа, ослын үеийн удирдлагын тогтолцоо, ажиллагааны багийн үйл ажиллагаа, нөөц, хангалтын багийн үйл ажиллагаа, гамшгийн голомтод холбоо зохион байгуулах арга зүй зэрэг сэдвийн хүрээнд дүүргийн Онцгой комисс, гамшгаас хамгаалах албад, мэргэжлийн ангийн удирдах бүрэлдэхүүний мэдлэг ойлголтыг дээшлүүлж байна.
Дүүргийн нутаг дэвсгэрт тохиолдсон гамшиг ослын үед ослын удирдлагын тогтолцооны үйл ажиллагаа, гамшгийн үеийн хариу арга хэмжээнд бэлтгэж, дадлагажуулахад чиглэгдэж байна.



