Хууль бус хөрөнгө хураах хууль, Нөмрөгийн түймрийн хохирол зэрэг асуудлуудыг ЗГ-ын хуралдаанаар хэлэлцэнэ
00

Засгийн газрын ээлжит хуралдаан 08.00 цагаас эхэлж байна. Өнөөдрийн хуралдаанаар Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг хураах тухай хуулийн төслийг хэлэлцэж, УИХ-д өргөн мэдүүлэх асуудлыг шийдвэрлэнэ.
Мөн Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан түймрийн улмаас үүссэн хохирлын дүн мэдээллийг танилцуулж, авах арга хэмжээний талаар хэлэлцэх юм.
Хэлэлцэх бусад асуудлуудын талаар бид дахин мэдээлэх болно.


