Бээжин-Улаанбаатар-Эрхүү чиглэлийн галт тэрэг маргааш Улаанбаатарт ирнэ

Нийгэм
М.Ариунжаргал
М.Ариунжаргал
Унших: 1 мин
00
f2c2e2f36c165d652add10fef4b1e4cb.webp

Бээжин-Улаанбаатар-Эрхүү чиглэлийн олон улсын зорчигчийн галт тэрэг энэ сарын 25-нд аялж эхлэхээр болсон. Тус галт тэрэг нь ковид цар тахлаас  хойш зогсоод байсан Бээжин-Улаанбаатар-Москва чиглэлийн галт тэрэг юм. Ингэхдээ маршрутыг Бээжин-Улаанбаатар-Эрхүүгийн хооронд  аялж байхаар төлөвлөжээ. 

Бээжин-Улаанбаатар-Эрхүү чиглэлийн 3/4-р галт тэрэг 2026 оны 11 дүгээр сарын 25-нд Бээжин хотоос хөдөлж 11 дүгээр сарын 26-ны 14:35 цагт Улаанбаатарт ирж, 15:22 цагт Эрхүү хот руу хөдлөх юм.   

Дашрамд дурдахад, энэ оны есдүгээр сард ОХУ-ын Владивосток хотноо Төмөр замуудын хамтын ажиллагааны байгууллагын Зорчигч тээврийн комиссын II хэсгийн төмөр замуудын 2026-2027 онд олон улсын харилцааны суудлын галт тэрэгний хуваарь, бүрэлдэхүүний талаар хэлэлцэх зөвлөгөөн болсон. Энэ зөвлөгөөнөөр тус галт тэргийг Бээжин-Улаанбаатар-Эрхүү чиглэлд аялуулахаар тохиролцсон нь ийнхүү ажил хэрэг болж байна. 

Тус галт тэргийг 1960 оны 5 дугаар сараас “Хятадын төмөр замууд” корпораци хариуцан аялуулж ирсэн түүхтэй. Энэхүү галт тэрэг нь БНХАУ, Монгол,ОХУ-ын нутаг дэвсгэрийг дайран өнгөрдөг тул гурванулсын найрамдал, хамтын ажиллагааны гүүр, бэлгэтэмдэг болдог юм.