Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж, шуурна
00

ЦУОШГ-аас малчид, иргэд, тээвэрчдэд цаг агаарын сэрэмжлүүлэг мэдээллийг хүргэж байна. Тодруулбал, өнөөдөр буюу 11-р сарын 25-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурахыг анхааруулж байна.
Мөн Баян-Өлгий, Ховд, Увс аймгийн зарим, Завханы ихэнх, Хөвсгөл, Архангайн баруун, Өвөрхангай, Сэлэнгэ, Төв аймгийн хойд сумдын нутгаар 0.0-3.0 мм цас орно.
Салхи нутгийн баруун хагаст баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.


