Тархинд нь цус харвасны улмаас гэрээт хилчин амиа алджээ

Нийгэм
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
00
IMG_5091.webp

Дорнод аймаг дахь Хилийн Цэргийн дугаар ангид үүрэг гүйцэтгэж байсан гэрээт хилчин амиа алдсан асуудлаар ХХЕГ-аас мэдэгдэл гаргалаа. МЭДЭГДЭЛД:

“Дэд ахлагч А-нь 2026 оны 10 дугаар сарын 02-ны өдөр гэнэт ухаан алдаж, биеийн байдал нь хүндэрсэн тул ангиас томилогдсон эмнэлгийн бүлэг сумын болон аймгийн Нэгдсэн эмнэлэгт яаралтай хүргэж, эмнэлгийн тусламж үзүүлсэн. Улмаар 10 дугаар сарын 03-нд нисдэг тэргээр Улаанбаатар хотод тээвэрлэн авч ирж Улсын 3 дугаар төв эмнэлэгт хэвтүүлэн, эрчимт эмчилгээ хийлгэсэн ч дэд ахлагч А-нь 10 дугаар сарын 06-нд тус эмнэлэгт нас барсан.

Шүүх шинжилгээний байгууллагын дүгнэлтээр талийгаачийн нас баралт гадны нөлөөгүй, цусанд нь согтууруулах ундаа болон мансууруулах төрлийн бодис илрээгүй бөгөөд тархинд цус харвасны улмаас нас барсан болохыг тогтоосон.

Одоогоор уг асуудлыг цагдаагийн байгууллагаас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна” гэжээ.

IMG_5090.webp