Хамтарсан хурал зохион байгуулагдлаа

Монгол Улсын Эдийн засаг, хөгжлийн яам, БНХАУ-ын Шинжлэх ухаан, технологийн яам хоорондын шинжлэх ухаан, технологийн хамтарсан хорооны 6 дугаар хурал зохион байгуулагдлаа.
Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын шинжлэх ухаан, технологийн хамтын ажиллагааны хэлэлцээр, "Нэг бүс, нэг зам" санаачилгын хүрээнд Монгол Улсын Эдийн засаг, хөгжлийн яам болон БНХАУ-ын Шинжлэх ухаан, технологийн яам хоорондын хамтарсан хорооны 6 дугаар хурлыг амжилттай зохион байгууллаа.
Хамтарсан хорооны хурлаар өнгөрсөн хугацааны ажлын үр дүнг дүгнэж, талуудын хэрэгжүүлж буй хамтарсан төсөл, хөтөлбөрүүдийн үр ашгийг дээшлүүлэх, хамтарсан лабораториудын чадавхыг бэхжүүлэх, өргөжүүлэх, эрдэмтэн, судлаачдын солилцооны хөтөлбөрийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, төрийн албан хаагчдийг харилцан туршлага солилцох зэрэг цаашдын хамтын ажиллагааны талаар санал дэвшүүлж, үндсэн хэрэгжүүлэх чиглэлүүдийг тохиролцлоо.
Хурлын хүрээнд БНХАУ-ын Шинжлэх ухаан, технологийн яамны Олон улсын хамтын ажиллагааны газрын төлөөлөгчид Монгол Улсын эрдэм шинжилгээний тэргүүлэх байгууллага, хүрээлэн төвүүд болон их дээд сургуулиудын удирдлагуудтай уулзаж, үйл ажиллагаатай биечлэн танилцлаа. Энэ үеэр талууд цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцсон байна.




.webp)