Баавгайн асуудлаар 21 дуудлага бүртгэгдсэний тав нь Хөвсгөлд, гурав нь нийслэлд байна

Нийгэм
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
00
ubn-v2-media-xcg6cdoy-2.webp

Аймаг, нийслэлээс ирүүлсэн өчигдөр буюу энэ сарын 15-ны урьдчилсан мэдээллээр, улсын хэмжээнд өнгөрсөн 24 цагт баавгайтай холбоотой нийт 21 удаагийн дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна.

Бүртгэгдсэн дуудлага, мэдээллийг нутаг дэвсгэрийн байршлаар авч үзвэл, Архангай аймаг 1, Булган 2, Дархан-Уул 1, Завхан 2, Сэлэнгэ 2, Хөвсгөл 5, Хэнтий 3, Төв 2, Нийслэлд 3 дуудлага тус тус бүртгэгджээ.