НОМИН Улаанхуаран Супермаркет шинэ салбар тун удахгүй

Монголын худалдаа, үйлчилгээний салбарын томоохон төлөөлөгчдийн нэг Үндэсний Сүлжээ Дэлгүүр НОМИН салбар дэлгүүрийнхээ хүртээмжийг өргөжүүлэн, зүүн бүсийн Улаанхуаран байршилд шинэ Супермаркет салбараа нээхээр ажиллаж байна.
Тус салбар нь Баянзүрх дүүргийн 39-р хороо, Улаанхуаран дахь Такаги барилгын 1, 2-р давхарт нийт 2,500 м² талбайд үйл ажиллагаа явуулах бөгөөд хүнс, өдөр тутмын өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнүүд, гэр ахуйн болон цахилгаан барааны өргөн сонголтыг нэг дороос авах боломжийг хэрэглэгчиддээ санал болгох юм.
Мөн олон үндэсний хоолны фүүд корт, кофе шоп, бэйкери, эмийн сан болон B1 давхрын автомашины дулаан зогсоолтой гэдгээрээ онцлогтой бөгөөд хэрэглэгчид өдөр тутмын хэрэгцээт бүх зүйлсээ нэг дороос авах бүрэн боломж бүрдэж байна.
Шинэ салбарын нээлтийн бэлэг болгон дараах урамшууллуудыг санал болгохоор төлөвлөжээ:
-Бүх бараа бөөний үнээр
-119,000 төгрөгөөс дээш худалдан авалт бүрт гарын бэлэгтэй
-НОМИН Бонус карт үнэ төлбөргүй нээж өгөх
-100 гаруй нэр төрлийн бараа бүтээгдэхүүнүүд 10-40% хүртэлх хямдралтай
-Хүрэлцэн ирсэн хүүхэд бүрт гарын бэлэгтэй
Ийнхүү БЗД-ийн Улаанхуаранд нээгдэх НОМИН Супермаркетийн шинэ салбар нь тухайн бүсийн оршин суугчдад улам ойртож, өдөр тутмын хэрэгцээт бүх бараа бүтээгдэхүүн, худалдаа, үйлчилгээний өргөн сонголтыг нэг дороос авах таатай боломжийг бүрдүүлж байна.
“Хүний хэрэгцээ цөм бүрэн” - НОМИН Супермаркет


