СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Ирэх хоёр өдөр ихэнх нутгаар хүйтэрч, цасан шуурга шуурна
00

Цаг уурын байгууллагын мэдээлснээр маргааш буюу аравдугаар сарын 16-нд нутгийн төв хэсгээр, 17-нд нутгийн зүүн хагаст нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Мөн ихэнх нутгаар хүйтэрч, зам, даваа, гүвээнд үзэгдэх орчин хязгаарлагдан, халтиргаа гулгаа үүсэхийг анхаарууллаа.
Иймд иргэд, малчид, тээвэрчдэд дараах зөвлөмжийг хүргэж байна. Үүнд:
- Хөдөө, орон нутагт зорчихдоо замын нөхцөл, цаг агаарын байдлыг урьдчилан шалгах
- Тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаж, шатахуун, дулаан хувцас, хүнс болон анхны тусламжийн хэрэгслээ бэлтгэх
- Цасан шуургатай үед холын замд гарахгүй байх
- Цаг агаарын мэдээ, сэрэмжлүүлгийг тогтмол авч байх
- Малчид малаа ойр бэлчээж, бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг онцгойлон анхаарууллаа
Иргэд та бүхэн болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангахыг зөвлөж байна.


