Баруун аймгуудаар цасан шуурга шуурч, ихэнх нутгаар эрс хүйтэрнэ

Цаг уур орчны шинжилгээний газраас гаргасан өнөөдрийн /2026.10.15/ 20:00 цаг хүртэлх мэдээллийг хүргэж байна.
Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. 14–15-нд шилжих шөнө Баян-Өлгий, Увсын ихэнх, Ховд, Завхан, Сэлэнгийн зарим сумдын нутгаар, 15-ны өдөр Баян-Өлгий, Увс, Завхан, Ховдын ихэнх, Хөвсгөл, Архангайн зарим, Говь-Алтай, Булган, Сэлэнгийн хойд сумдын нутгаар 0.0-14.0 мм бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар хур тунадас орохгүй.
Салхи: Нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, Алтайн уулархаг нутгаар секундэд 15-17 метр хүртэл ширүүсэж, шороон шуурга шуурна.
Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -10…-15 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг-Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -6…-11 градус хүйтэн, Алтайн өвөр говиор +3…+8 градус дулаан, Их нууруудын хотгор, говийн бүс нутгаар +3…-2 градус, бусад нутгаар -2…-7 градус хүйтэн, өдөртөө Дархадын хотгор, Монгол-Алтайн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндийгөөр -1…-6 градус хүйтэн, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр +1…+6 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +13…+18 градус, бусад нутгаар +6…+11 градус дулаан байна.
2026 оны аравдугаар сарын 15-нд баруун аймгуудын нутгаар, 16-нд төвийн аймгуудын нутгаар, 17-нд зүүн аймгуудын нутгаар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар эрс хүйтэрч, зам, даваа, гүвээнд үзэгдэх орчин хязгаарлагдаж, халтиргаа гулгаа үүсэхийг анхааруулж байна.


