Говь-Алтай аймгийн Тайшир суманд 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ

Нийгэм
М.Ариунжаргал
М.Ариунжаргал
Унших: 1 мин
00
845819580_2177309729800355_2843152249758123073_n.webp

Өнөөдөр өглөө Говь-Алтай аймгийн Тайшир сумын төвөөс баруун урд зүгт 49 км зайд газар хөдлөлт болжээ.

Тодруулбал өнөөдөр буюу энэ сарын 15-ны 08:38:29 цагт 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт Говь-Алтай аймгийн Тайшир сумын ойролцоо болсон байна.

Мөн тус Тайшир сумын Засаг даргын Тамгын газрын дарга болон тухайн газар нутагладаг малчдаас тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдээгүй, хохирол учраагүй гэлээ .