Төв цэнгэлдэх хүрээлэнгийн хаалгануудыг өнөөдрөөс эхлэн иргэдэд нээлттэй боллоо

Нийгэм
М.Ариунжаргал
М.Ариунжаргал
Унших: 1 мин
20
1O8A2874.webp

Төв цэнгэлдэх хүрээлэнгийн хаалгануудыг өнөөдрөөс эхлэн нээлээ.

Тодруулбал өнөөдрөөс эхлэн энэ сарын 30-ны өдрийг дуустал 07:00 цагаас 19:00 цагийн хооронд Төв цэнгэлдэх хүрээлэнд ирж алхах, биеийн тамир, дасгал хөдөлгөөнөөр хичээллэн, идэвхтэй амьдралын хэв маягийг иргэдэд олгох зорилгоор нээжээ.

Мөн Төв цэнгэлдэх хүрээлэн нь тоглолт, урлаг соёлын арга хэмжээ зохион байгуулагдаагүй өдрүүдэд иргэдэд нээлттэй байж, нийслэлчүүдийн чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх боломжийг бүрдүүлэхийг зорьж байгаа аж.