ЧУУЛГАН: Гишүүдийн 78.9 хувь нь дэмжсэн тул 2027 оны төсвийн хуулийг гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр байнгын хороод руу шилжүүллээ

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
ubn-v2-media-oa83uegn-1.webp

УИХ-ын чуулган хуралдаж байна. Хуралдаанаар Монгол Улсын 2027 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2027 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2027 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж, санал хураалаа. Санал хураалтад нийт 90 гишүүн оролцсоноос 71 гишүүн буюу 78.9 хувь нь дэмжлээ. Ийнхүү гишүүдийн олонх дэмжсэн тул гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороо, Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд шилжүүллээ.