О.Цогтгэрэл: Бүлгийн даргын ажлаа өгөхийг шахсан зүйл байхгүй

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл бүлгийн даргын ажлаа өгсөн. О.Цогтгэрэлийн хувьд, УИХ дахь АН-ын бүлгийн даргын ажлыг 2022 оны наймдугаар сараас хойш хашсан билээ.
Улмаар АН-ын бүлгийн даргад Б.Түвшин, Х.Тэмүүжин нар нэрээ дэвшүүлж, санал хураалт явагдаж байна.
Ингээд АН-ын бүлгийн дарга асан О.Цогтгэрэлээс хуралдааны үеэр цөөн зүйлийг тодрууллаа. Тэрбээр "Бүлгийн даргын ажлаа өгөхийг шахсан зүйл байхгүй. Гурав дахь нэр дэвшигч байхгүйгээр Б.Түвшин, Х.Тэмүүжин нар дээр санал хураахаар боллоо.
Х.Тэмүүжин, Б.Түвшин нар хоёулаа бүлгээ зангидаж чадах хүмүүс учраас би сэтгэл хангалуун байна. Яг одоо санал хураалт явж байна" гэлээ.



