ЭСЯ: Кувейт, Катар, Бахрейн улсад зорчих иргэдэд анхааруулж байна

Саудын Арабын Хаант Улсад үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан тус бүс нутагт оршин сууж буй болон тус бүс нутаг руу зорчихоор төлөвлөж буй иргэдэд дараах зөвлөмжийг өгч байна. Үүнд:
1. Түр хугацаагаар зорчиж буй иргэд нислэгийн мэдээллийг тогтмол шалгах, тухайн нислэгийн компанийн заавар, зөвлөмжийг дагаж мөрдөх,
2. Тус бүс нутаг руу зорчих, дамжин өнгөрөхөөр төлөвлөж буй иргэд тус Элчин сайдын яамтай холбогдож, зөвлөгөө, мэдээлэл авах,
3. Үүсээд буй нөхцөл байдлын талаарх мэдээ, мэдээллийг тухайн орны албан ёсны хэвлэл, мэдээллийг хэрэгслээс авах,
4. Кувейт, Катар, Бахрейн зэрэг орнуудад оршин сууж буй иргэд дээрх орны төрийн байгууллагуудаас гаргасан албан ёсны мэдээлэл, зөвлөмжийг дагаж мөрдөх,
5. Кувейт, Катар, Бахрейн зэрэг орнуудад оршин сууж буй иргэд Монгол Улсаас Кувейт Улсад суугаа Элчин сайдын яамтай холбоотой ажиллаж, тухай бүр зөвлөгөө, мэдээлэл авах зэрэг болно.
Элчин сайдын яамны 24/7 шуурхай утас болох +965 2522 3235, +965 99097419, kuwait@mfa.gov.mn цахим шуудангаар холбогдоно уу" гэжээ.
МОНГОЛ УЛСААС КУВЕЙТ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМ



