Э.Бат-Амгалан: "Солонго-1, 2" хороололд хамрагдах зорилтот бүлгийн иргэддээ хамгийн доод үнэлгээ хэд байхыг судалж байна

Улс төр
UBn team
Унших: 1 мин
00
MPA41280.webp

"Солонго-1, 2" хорооллын сонгон шалгаруулалтыг энэ сардаа багтааж зарлана гэж ХББОС-ын сайд Э.Бат-Амгалан мэдээллээ. Тэрбээр "Засгийн газрын хуралдаанаар журамд өөрчлөлт оруулах тогтоолын төслүүдийг бэлдэж байгаа. Ингэснээр зорилтод бүлгийн иргэддээ нэг мөр ойлгомжтой мэдээллийг өгч, энэ ондоо багтааж орон сууцанд оруулна. Түрээслэх, түрээслээд өмчлөх, хамтын өмчлөлийн хэлбэр зэрэг олон төрөл байна. Иргэдийнхээ орлогод нийцүүлэхээр судлаад ажиллаж байна.

Үнийн хувьд 4.428.000 гээд гарсан байгаа. Гэхдээ үнийн асуудалд эргээд эцэслэсэн хариу өгнө. Ерөнхий сайдтай зөвлөлдсөний эцэст зорилтот бүлгийн иргэддээ хамгийн доод үнэлгээ хэд байхыг судалж байна. 10-р сард сонгон шалгаруулалтаа зарлахдаа мкв-ийн үнээ зарлана. Бууруулах боломжтой" гэлээ.