Энгельсийн гудамжны замыг амралтын өдрүүдэд хэсэгчлэн хаана
01

Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Энгельсийн гудамжны авто замд хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажил хийхээр болжээ.
Нийслэлийн Замын хөгжлийн газрын мэдээлснээр аравдугаар сарын 10-ны бямба гарагт 08:00–22:00 цагийн хооронд замын зүүн талын урсгалыг, аравдугаар сарын 11-ний ням гарагт мөн цагийн хуваариар баруун талын урсгалыг хааж, засварын ажил гүйцэтгэнэ.
Энгельсийн гудамж нь Нарны гүүрний урд хэсэг болон Механик инженерийн сургуулийн уулзвар орчимд, Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Баянгол дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрийг хамардаг байна.
Иймд жолооч нар замын хөдөлгөөнд оролцохдоо дээрх хугацааг тооцоолж, бусад замыг сонгон зорчихыг анхааруулж байна.



