Годрон өвчний тархалтаас сэргийлж, Баян-Өлгий аймагт 30 хоногийн хязгаарлалт тогтоов

Нийгэм
М.Ариунжаргал
Унших: 1 мин
00
5b0cbc7dc06c229052018103541_850.webp

Баян-Өлгийд ямаа, ухны шилжилт хөдөлгөөнийг 30 хоног хязгаарлав Баян-Өлгий аймгийн Онцгой комиссын шийдвэрээр ямааны годрон өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор бусад аймгаас ямаа, ухна оруулах хөдөлгөөнийг 30 хоногийн хугацаатай хязгаарлажээ.

Тодруулбал, отор нүүдэл, худалдаа арилжаа, үржил болон бусад зориулалтаар ямаа, ухна оруулахыг түр хугацаанд хориглосон байна. Онцгой комиссын хуралдаанаар Говь-Алтай болон Төв аймагт бүртгэгдсэн ямааны годрон өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл сонсож, халдварын эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэх шаардлагатай гэж үзжээ.

Мөн өвчний талаарх сэрэмжлүүлэг, зөвлөмжийг малчдад шуурхай хүргэхийг холбогдох байгууллагуудад үүрэг болгосон байна.

Малд гоц халдварт өвчний сэжигтэй шинж тэмдэг илэрвэл малчид өөрсдөө эмчлэх, малыг өөр газар нүүлгэн шилжүүлэхгүйгээр харьяалах мал эмнэлгийн байгууллагад яаралтай мэдэгдэж, мэргэжлийн заавар зөвлөмжийг мөрдөхийг анхаарууллаа.