Дорнодод хээрийн түймэр гарч, 600 га талбай шатжээ
Нийгэм
О.АлуунгуаУнших: 1 мин
01

Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын Зүрх багийн “Заан-Өндөр” гэх газарт өчигдөр /2026.10.05/ хээрийн гал түймэр гарчээ.
Түймрийн дуудлагыг 15:40 цагт хүлээн авсан бөгөөд Цагаан-Овоо, Сэргэлэн сумын Мэргэжлийн ангийнхан унтраах ажиллагааг зохион байгуулж, хоёр цагийн дараа буюу 17:40 цагт бүрэн унтраасан байна.
Гал түймэр гарсан газар нь аймгийн төвөөс зүүн хойд зүгт 80 км, Цагаан-Овоо сумын төвөөс зүүн урд зүгт 40 км зайд байрладаг.
Түймэрт урьдчилсан байдлаар 600 га орчим талбай өртжээ. Мөн малчин С-ийн 4х12 метрийн хэмжээтэй малын саравч, 600 боодол өвс шатсан байна.
Түймрийг бүрэн унтраасны дараа тухайн газрыг малчин иргэн С-д хүлээлгэн өгчээ.



