Өвөлжилтийн бэлтгэлийн хүрээнд эмнэлгүүдийн орыг 1607-оор нэмэгдүүлнэ

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын харьяа эрүүл мэндийн байгууллагуудын 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд барилга байгууламжийн 13 төсөл, арга хэмжээ, их засварын зургаан төсөл, арга хэмжээний хэрэгжилт 87 хувьд хүрчээ.
Нийслэлийн харьяа 28 эрүүл мэндийн байгууллага есдүгээр сарын 3-наас “Томуугийн эсрэг хамтдаа” аяныг зохион байгуулж байна. Аравдугаар сарын 2-ны байдлаар Улаанбаатар хотын хэмжээнд томуугийн эсрэг дархлаажуулалтын хамрагдалт 70.1 хувьтай байна. Тодруулбал, хамрагдвал зохих 271,910 иргэнээс 190,591 нь вакцинд хамрагджээ.
Мөн өвөлжилтийн бэлтгэлийн хүрээнд нийслэлийн есөн дүүргийн эрүүл мэндийн байгууллагуудад 757 суурь ор, нэмэлтээр 850 ор дэлгэж, нийт 1,607 ороор хүчин чадлаа нэмэгдүүлэхээр төлөвлөсөн байна.



