“Ачит-Ихт” ХХК ЕБ-ын 1 дүгээр сургуулийн Химийн кабинетыг иж бүрнээр тохижуулж, хүлээлгэн өглөө

Нийгэм
М.Ариунжаргал Унших: 1 мин
01
835597663_1459118966080376_3900748323838210821_n.webp

Хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлсэн энэхүү ажил нь хүүхдүүд шинжлэх ухааныг туршилт, судалгаанд тулгуурлан суралцах, ирээдүйн мэргэжлээ сонгох боломжийг бүрдүүлсэн бодит хөрөнгө оруулалт юм.

Тус компанийн хамт олон өнгөрсөн жилүүдэд ерөнхий боловсролын 8 сургуулийн химийн кабинетыг засварлан, иж бүрэн тохижуулсан бол өнөөдөр 9 дэх химийн кабинетаа хүлээлгэн өгч байна.

“Ачит-Ихт” ХХК нь 2017 оноос хойш нийгмийн хариуцлагын хүрээнд 2,7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг боловсрол, эрүүл мэнд гэхчлэн бүхий л салбарт хийж иржээ.

Цаашид бидний хамтын ажиллагаа улам өргөжиж, Орхон аймгийн хөгжил, Эрдэнэт хотын иргэдийн сайн сайхан амьдрал, хүүхэд залуусын ирээдүйд чиглэсэн олон ажлыг хамтдаа хэрэгжүүлнэ гэдэгт итгэлтэй байна.


ЗУРГИЙН ЦОМОГ