СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өгөөжийн уулзварт согтуу жолооч дөрвөн автомашин мөргөжээ

Баянгол дүүргийн 2 дугаар хороо, Өгөөжийн уулзвар орчимд согтууруулах ундаа хэрэглэсэн жолооч зам тээврийн осол гаргаж, дөрвөн автомашин мөргөжээ.
Цагдаагийн байгууллагад өнөөдөр /2026.10.05/ 11:01 цагт “Өгөөжийн уулзвар орчимд согтуу жолооч зам тээврийн осол гаргасан” гэх дуудлага ирсэн байна. Дуудлагын дагуу шалгахад Toyota Crown маркийн автомашины жолооч замын хөдөлгөөнд оролцож байхдаа дөрвөн автомашин мөргөсөн байжээ.
Жолоочийг драгер багажаар шалгахад урьдчилсан байдлаар 3.60 хувийн согтолттой гарсан бөгөөд түүнийг эрүүлжүүлэх, саатуулах байранд хүргэсэн байна. Ослын шалтгаан, нөхцөлийг Баянгол дүүргийн Замын цагдаагийн хэлтсээс үргэлжлүүлэн шалгаж байна. Цагдаагийн байгууллагаас согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг жолооч нарт анхаарууллаа.


