48 сая төгрөгийн хахууль авсан хэргээр 13 жилийн хорих ял сонссон Л.Бямбасүрэнгийн гомдлыг хэлэлцэж байна

Нийгэм
UBn teamУнших: 1 мин
00
Capture.webp

ЭМДЕГ-ын дарга асан Л.Бямбасүрэнгийн гомдлыг яг одоо Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хэлэлцэж байна. Тодруулбал, тэрбээр албан тушаалын байдлаа ашиглаж хувийн эмнэлгүүдээс авлига авсан хэргээр анхан шатны шүүхээс 13 жилийн хорих ял сонссон юм. Мөн нийтийн албанд томилогдох эрхээ бүх насаараа хасуулж, 50 сая төгрөг улсын төсөвт өгөхөөр болсон байдаг.

Харин уг шийдвэрийг тэрбээр эсэргүүцэн Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан. Уг гомдлыг яг одоо хэлэлцэж байгаа юм.