Дорнод аймагт гарсан хээрийн түймэрт 600 га талбай шатжээ
Бусад
О.АлуунгуаУнших: 1 мин
00
.webp)
Дорнод аймгийн Чойбалсан сумд өчигдөр 15:55 цагийн үед хээрийн түймэр гарч, тус аймгийн Чойбалсан сумын төвд хөдөлгөөн эргүүлийн үүрэг гүйцэтгэж байгаа Дундговь аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, сумын Мэргэжлийн ангийнхан хээрийн түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулжээ. Улмаар албаныхан түймрийг цурамд оруулж, мөн өдрийн 17:45 цагт бүрэн унтрааж, Сүмбэр багийн Засаг даргад хүлээлгэн өгчээ. Урьдчилсан байдлаар хээрийн түймэрт 600 га талбай өртсөн байна.


