Улаанбаатарт 8 хэм дулаан, үүл багасна

Бусад
Darisuren
DarisurenУнших: 1 мин
00
legacy:tsag agaar namar/MPA PHOTO 2023-10-6578 copy.jpg

10-р сарын 03-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө үүлэрхэг, ялимгүй цас орно. Өдөртөө үүл багасаж, хур тунадас орохгүй. Салхи хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -3...-5 градус хүйтэн, бусад хэсгээр 0 градус орчим, өдөртөө +7...+9 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө үүлэрхэг, ялимгүй цас орно. Өдөртөө үүл багасаж, хур тунадас орохгүй. Салхи хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө -2...-4 градус, өдөртөө +8...+10 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө үүлэрхэг, ялимгүй цас орно. Өдөртөө үүл багасаж, хур тунадас орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө -4...-6 градус, өдөртөө +7...+9 градус дулаан байна.