Н.Учрал: Засгийн газар бензин зардаггүй. Олоод ирсэн шатахууныг импортлогч та бүхэн яагаад ард иргэдэд төвөг учруулахгүй түгээж болохгүй байгаа юм бэ

Хоосон
Г.Лхагвадорж
Г.Лхагвадорж
Унших: 1 мин
60
legacy:UchraliinZASAG/10.png

Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан шатахууны шуурхай штаб өнөөдөр Ерөнхий сайдын өрөөнд хуралдлаа. Тодруулбал, өнгөрөгч долоо хоногоос эхлэн шатахууны хомстолтой холбоотой асуудал дахин хөндөгдөж буй. Үүнтэй холбоотойгоор өчигдөр иргэд төв талбайг тойрч эсэргүүцлийн жагсаалыг хийсэн билээ. Улмаар өчигдөр орой цагдаагийн алба хаагчид жагсаалд оролцогчдыг албадан тараасан байдаг.

Энэ үеэр Ерөнхий сайд Н.Учрал "Монополын эсрэг газар ажлаа хий. Зарим шатахууны компаниуд монопол үүсгээд байгаа мэдээлэл байна. Ард иргэдийн шаардлага, Ардчилсан намын зүгээс тавьж буй шаардлагыг хүлээж ав. Ардчилсан нам зун Д.Батлутыг, саяхан С.Амарсайханыг огцруулах шаардлага тавьж байсан. Би шат шатанд хариуцлага тооцоод л явж байна. Цаашид ч тооцно.

Олоод ирсэн нь буруутаж орлого олдог нь хариуцлагагүй хандаж болохгүй. Дэлхийн байдлыг бид засаж чадахгүй ч дотооддоо шийдэж болох асуудлаа шийдэцгээ. Засгийн газар бензин зардаггүй. Олоод ирсэн шатахууныг импортлогч та бүхэн зарж ашгийг нь хүртдэг. Яагаад ард иргэдэд төвөг учруулахгүй түгээж болохгүй байгаа юм бэ" гэжээ.

Хуваалцах:60

СЭТГЭГДЭЛ (6)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Хэ чоно борооноор далимдуулж зохиомлоор үнэ нэмж ашиг хийгээд авах зохиомол хомсдол үүсгэх гээд муу муухай болгоныг цэцэглүүлэх байлгүй дээ наадуул чинь

    • Г
      Гал

      та нар бинзён гээд хашиграад бх хойгуур чинь онтрег бэлэглээд явж бн

  • З
    Зочин

    Оросын ШТС-уудыг яаралтай оруулах хэрэгтэй

  • И
    иргэн

    харин тэх тцсгай эрхийг цуцалчих аа хүссэн болгон оруулж ирэх өрсөлдөөн бий болго нэг сар жаахан үнэ өснө эргээд огцом л бууна ш дээ БИ бас оруулж ирэх сонирхол боломж байна гол нь тусгай зөвшөөрөл саад болж байна

  • Х
    хүннү

    Шунхлай, МТ, Петровисийн ШТС-д хамгийн “но”-той. ТЭС чадахын хирээр хот хөдөөд өгч байна.

  • З
    Зочин

    Битгий шаа алиа бацаан бандиа ажлаа өг чи хийж чадахгүй байна