Т.Ариунзаяа аваргын Алтан медалийн төлөө барилдахаар боллоо
00

Азийн наадмын жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 57 кгд өрсөлдөж буй Т.Ариунзаяа алтан медалийн төлөө шалгарлаа. Тэрбээр хагас шигшээ барилдаанд энэ оны Ази тивийн аварга БНАСАУ-ын Ким Хьон Атай барилдаж, нэмэлт цагт юүко үнэлгээ авч яллаа.
Тэрбээр БНСУ-ын бөх Парисын Олимпын наадмын мөнгөн медальт, 2024 оны Дэлхийн аварга Хух Мимитэй барилдана. Өсвөрийн дэлхийн аварга Т.Ариунзаяадаа амжилт хүсье.



