АЙЧИ НАГОЯА-2026: ОУХМ Б.Уранзаяа хагас шигшээд шалгарлаа
00

“Айчи-Нагояа-2026” Азийн XX наадам үргэлжилж байна. Тэгвэл жүдо бөхийн 52кг-ын жинд Залуучуудын Азийн АШТ-ий хүрэл медальт, ОУХМ Баянмөнхийн Уранзаяа хагас шигшээд шалгарлаа. Тэрбээр Тажикистаны Мадина Курбонзодаг цэвэр ялсан. Түүний хагас шигшээн учраа Узбекистаны Сита Кадамбоева бөгөөд энэ оны Азийн АШТ-ий шигшээд манай ОУХМ М.Нандин-Эрдэнэд ялагдаж байсан юм.



