Л.Мөнхбаясгалан: Ард түмнээ шатахуунд хонон өнжин дугаарлуулж, үнэтэйг нь шахсаныхаа төлөө Г.Дамдинням байтугай, ЗГ бүрэн бүрэлдэхүүнээрээ зайлах хэрэгтэй

Хоосон
Б.Дарьсүрэн
Б.ДарьсүрэнУнших: 1 мин
60
legacy:munkhbayasgalan gishuun/Yaria2026/13.png

Хэсэг хугацаанд намжаад байсан шатахууны тасалдал дахин эхлээд буй. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан байр сууриа илэрхийллээ. Тэрбээр "Ингэж ард түмнээ шатахуунд хонон өнжин дугаарлуулж, үнэтэйг нь шахаж өдий удсаныхаа төлөө Г.Дамдинням байтугай, Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ зайлах хэрэгтэй.

Биднийг эхлээд шатахууны хомсдолд дасгасан. Одоо ямар ч үнээр хамаагүй шатахуун олдож л байвал боллоо гэсэн сэтгэхүйд дасгаж байна. Өргөн хэрэглээний барааны үнийн өсөлт пуужиндаж иргэдийн бухимдал дээд цэгтээ хүрлээ. Маргааш "Засгийн газрыг огцруулах бичгээ өргөн барь" гэж намынхаа даргад шаардлага хүргүүлье" гэжээ.

Хуваалцах:60

СЭТГЭГДЭЛ (6)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин6 хоног өмнө

    Шатхууны хомсдолын гол буруутан нь нефт импортлогч компаниуд шүү. Төр засаг гэж байдаг бол энэ нөхдүүддээ хариуцлага тооц. Шатхуун зарахгүй байгаа клонкуудын газрыг нь төр буцаан авч сургууль цэцэрлэг барь. Одоогоор ТЭС л хот, хөдөөд алдаг оног шатхуун нийлүүлж байна. Бусад нь таг. Үнийн хувьд энгийн А92 хотод 3040₮, Жаргалтхаанд (ТЭС)3200₮, Өмнөдэлгэрт (МТ) 4000₮, (ЖАСТ) 4000₮, Батширээтэд (МТ) 4750₮ байна. Зарим клонкуудын сав нь дүүрэн ч түүнийгээ зарахгүй зохиомол хөмөсдөл үүсгэж дахиад үнээ нэмэх бодолтой байгаа бус уу.

  • З
    Зэээ6 хоног өмнө

    Үэнэхээр Шатахууны Өнөө үеийн Асуудал нь Шатахуун Импортлогч нарын Эрхмэдэлт Улстөрчдийг хулхидаж буй хуйвалдаан бна даа?Үндсэндээ Монголд Шатахуун Зэвсгээр Дайн болж эцэст нь Ардтүмэн Зовлонд нэрвэгдэж бнаЭхлээд үнэ нэмсэн дараа нь Нийгмийн ЭЗ-н бүхийл Салбрыг хамруулан Сүйтгэж бна.даа?Энэ Зовлонг ул суурьтай Дүгнэж арга хэмжээ авах нь Тангараг өргөсөн Гишүүн улстөрчдийн үүрэг .

  • Ц
    цаашдаа шатахуун орж ирэхгүй дээ6 хоног өмнө

    Шатахуун бүр ховордоно.

  • N
    Namjilmaa6 хоног өмнө

    Ene gishvvniig saidar tavchihval gaigvi benzin olood ireh bol uu kkk

  • З
    Зочин6 хоног өмнө

    Дамдинг зайлуулах цаг нь болсон

  • T
    Tugsuu6 хоног өмнө

    Unxeer xetsu bna xooloo avch idej chadaxgui delguur ortei bna