Найруулагч Б.Баатарын хилийн хоригийг цуцлах эсэх гомдлыг пүрэв гарагт хэлэлцэнэ

Нийгэм
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
60
legacy:2026/03/NewFolder/NewFolder1/baa.png

"Хэро интертайнмент"-ийн найруулагч Б.Баатарт хязгаарлалт тогтоож, мөрдөн шалгахаар болсон тухай өнгөрсөн баасан гарагт бид мэдээлсэн. Тодруулбал шүүхээс хэргийн материалд цугларсан нотлох баримтууд, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан прокурор, өмгөөлөгчийн гаргасан санал зэрэгтэй танилцаад яллагдагчид эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх түүнийг дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор прокурорын саналыг хүлээн авч, яллагдагч Б.Баатарт энэ сарын 25-наас эхлэн хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн байдаг.

Тэгвэл Б.Баатарын өмгөөлөгчид түүний хилээр гарахыг хязгаарлах, таслан сэргийлэх арга хэмжээг эсэргүүцэж шүүхэд хандсан байна. Түүний өмгөөлөгчдийн гаргасан хүсэлтийг 10-р сарын 1-ний пүрэв гарагт хэлэлцэхээр товлосон байна. Б.Баатарыг эрүүгийн хуулийн тусгай ангид заасан “хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгож бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах, мөнгө угаах" гэмт хэргүүдэд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татжээ.

tenx-hd
Хуваалцах:60

СЭТГЭГДЭЛ (6)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зугтаах нь

    Дээ

  • З
    Зочин

    Дөнгөлөөд хөл гарыг нь тасалж хулгайн ялыг нь эдлүүл

  • З
    Зочин

    Наад хулгайчаа хорьж шалгаач! Юун хилийн хоригоо цуцлуулах вэ!,идэж уусан мөнгөө гадаадад очиж үрэх гээд л байж ядаад байна уу? Дүү Оюунэрдэнийг нь ч гэсэн хамт шалгаж шоронд суулгах хэрэгтэй хулгайчуудыг!!!

  • З
    Зочин

    Мөнгө угаасан хүн хоригдож шалгагдаач. Нэг ч төгрөг идээгүй хүнийг хоридог байж

  • И
    И

    ЗУГТАХ НЬ

  • З
    Зочин

    Муу лалар зугтаах нь....Нянгар руу очих нь