АҮЭБЯ: Шатахуунаа хэмнэлттэй, зүй зохистой ашиглахыг зөвлөж байна

Хоосон
Darisuren
DarisurenУнших: 1 мин
10
legacy:shatahuun123/oocher1.png

Шатахууны нийлүүлэлт, хангамжийн асуудлаарх Шуурхай штабаас ажлын өдрүүдэд мэдээлэл хийж буй. Өнөөдөр 14.00 цагаас хийсэн мэдээллийн үеэр АМГТГ-ын газрын дарга Д.Даваабаяр тайлбар мэдээлэл өглөө.

Тэрбээр "Шатахуун тасалдана, бензингүй болно гэсэн ойлголт байхгүй. Хэрэглээндээ тааруулж шатахуунаа авч зүй зохистой ашиглахыг уриалж байна. АИ92 болон дизель түлшний нийлүүлэлт тасралтгүй хийгдэж байгаа. Сүүлийн өдрүүдэд ОХУ-д вагоны олдоцтой холбоотойгоор шатахуун бага ачигдсан. Хэвийн болгохоор ажиллаж байна" гэлээ.