“Эрдэнэс Оюутолгой” ХХК-ийн захирал асан Э.Ганхүүгийн “6.5 тэрбум төгрөгийн санхүүжилт олгож, бусдад эдийн засгийн давуу байдал олгосон“ гэх хэргийг прокурорт хүргүүлжээ

АТГ-аас эрүүгийн 1021 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас найман хэргийг шүүхэд шилжүүлэх, 18 хэргийг хаах, хоёр хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, хоёр хэргийг нэгтгэн шалгаж байна.
Тухайлбал “Эрдэнэс Оюутолгой” ХХК-ийн удирдах албан тушаалтан Э.Ганхүү нь албаны чиг үүрэг, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж “Барилга байгууламж худалдан авах гэрээ”-ний нөхцөл хангагдаагүй, барилгын талбайг хүлээн аваагүй, хүлээлцсэн баримт үйлдээгүй, төслийг ашиглалтад оруулаагүй, барилгад улсын комисс ажиллаагүй байхад гэрээнд заасан төлбөрийн 80 хувь буюу 6.5 тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгож нэр бүхий аж ахуйн нэгжид эдийн засгийн давуу байдал бий болгосон хэрэгт холбогдож, хууль хяналтын байгууллагаар шалгуулж эхэлсэн.
Тэгвэл дээрх хэргийн мөрдөн шалгах ажиллагааг дуусгаж, шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлжээ.



