Үндэсний шигшээ багийн жүдочид Нагояаг зорилоо

Нийгэм
AriunjargalУнших: 1 мин
00
legacy:2026/09/NewFolder1/khaobyskhkh.jpg

Япон улсын Айчи-Нагояа хотод зохион байгуулагдаж буй Азийн наадмын жүдо бөхийн төрөлд оролцох Монголын үндэсний шигшээ багийн тамирчид өнөөдөр эх орноосоо мордлоо.

Тус багийг ахлах дасгалжуулагч У.Эрдэнэбаатар, дасгалжуулагч П.Нямлхагва, Н.Дагвасүрэн нар удирдан оролцож байна. Дөрвөн жилд нэг удаа зохион байгуулагддаг, “Шар тивийн олимп” хэмээн нэрлэгддэг Азийн наадмын жүдо бөхийн тэмцээн энэ сарын 30-нд эхэлнэ. Тэмцээний албан ёсны сугалаа маргааш болох юм.