ХУУЛЬ: Б.Эрдэнэсүхийн шүүхийн шийдвэр албажсанаас хойш 60 хоногийн дотор нөхөн сонгуулийн товыг зарлана

Нийгэм
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин 10 сек
60
legacy:erdenesuh tuluulugch/esuhh.png
legacy:erdenesuh tuluulugch/эрдэнэсүх нитх1.jpg

Гэр бүлийн хүчирхийллийн хэрэгт холбогдоод байсан НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхэд өнөөдөр шүүхээс 4.6 жилийн хорих ял оноосон билээ. Ингэснээр түүний хувьд НИТХ-ын төлөөлөгчийн бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болж байгаа юм.

Тэгвэл түүний оронд ажиллах төлөөлөгчийг сонгох нөхөн сонгууль хэзээ явагдах нь асуулт болоод байгаа. Дээрх асуудлыг холбогдох хуульд ингэж зохицуулж өгчээ.

Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 41.1-д “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийн бүрэн эрх дараах үндэслэлээр хугацаанаас өмнө дуусгавар болно”, 41.1.3-т “Гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор батлагдсан” гэж заасны дагуу Төлөөлөгчийн бүрэн эрх дуусгавар болсон бол нөхөн сонгууль явуулна.

Нөхөн сонгуулийг Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 9.8-д заасан “Орон нутгийн Хурлын нөхөн сонгуулийг тухайн аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тухайн нөхцөл байдал үүссэнээс хойш 60 хоногт багтаан товлон зарлана” гэж заасны дагуу товлон зарлах аж. Товлон зарлахдаа мөн хуулийн 9.9-т заасан “Орон нутгийн Хурлын нөхөн болон дахин сонгуулийг жил бүрийн зургаадугаар сарын гурав дахь долоо хоногийн ням гарагт улс даяар нэгдсэн журмаар явуулна” гэж заасны дагуу зарлан явуулах юм байна.

НӨХӨН СОНГУУЛЬ ЯВУУЛАХГҮЙ ҮНДЭСЛЭЛ: Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 76.2-д “Орон гарсан Төлөөлөгчийн бүрэн эрхийн хугацаа дуусахад нэг жил хүрэхгүй хугацаа үлдсэн бол орон гарсан суудлыг нөхөхгүй” гэж заажээ.