Ерөнхий сайд Н.Учрал Японд хийж буй албан айлчлалдаа нийслэлийн 9 дүүрэг, 21 аймгийн МАН-ын хорооны дарга нарыг авч явжээ
Улс төр
Б.ДарьсүрэнУнших: 1 мин
90

Ерөнхий сайд Н.Учрал энэ сарын 27-30-нд Японы Ерөнхий сайд Такаичи Санаэгийн урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийж буй. Албан бус мэдээллээр, тус айлчлалд 120-280 хүн буюу маш өргөн бүрэлдэхүүн явсан гэдгээр олон нийтийн шүүмжлэлийг дагуулж байгаа юм.
Эх сурвалжийн мэдээллээр, айлчлалын багт нийслэлийн есөн дүүрэг, 21 аймгийн МАН-ын хорооны дарга нарыг авч явсан аж. Албан ёсны айлчлалаас гадна намынхаа хурлыг ч тэнд хийнэ гэх мэдээлэл байна. Төсвийн орлого тасарч, аргагүйд төсвийн тодотгол хийхээр болсон ч УИХ дээр гацаанд ороод буй энэ үед маш өргөн бүрэлдэхүүнтэй томилолтын баг авч явсан нь ийнхүү нийгэм, улс төрийн хүрээнд шүүмжлэл дагуулаад байгаа юм.



