Гэр бүлийн хүчирхийлсэн үйлдсэн НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхэд 4.6 жилийн хорих ял оноолоо

Хоосон
Turbat
Унших: 1 мин
20
legacy:erdenesuh tuluulugch/ekhnro1.jpg

НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхэд холбогдох эрүүгийн хариуцлагын шүүх хурал өнөөдөр боллоо. Тодруулбал, өнгөрсөн долоо хоногт гэм буруугийн шүүх хурал нь болж, түүнийг 43.5 сая төгрөгөөр торгож, гэм буруутайд тооцож, шүүх хурлыг товлосон. Улмаар шүүхээс эхнэрээ байнга зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, бyиед нь санаатай гэмтэл учруулсан, хүүхдийн эсрэг үйлдсэн, эхнэрээ мөрдөж мөшгөсөн зэрэг хэрэгт гэм буруутайд тооцож, 4.6 жилийн хорих ял оноожээ.