“Одоогоор долоон шуудайгаас илүү түлшийг иргэдэд худалдах боломжгүй“

Нийгэм
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
40
legacy:2026/09/tulsh.jpg

Нийслэлд энэ сарын 15-наас шахмал түлшний борлуулалт эхэлсэн. Тэгвэл энэ жил мидлинг буюу завсрын бүтээгдэхүүнээр түлш үйлдвэрлэхгүй. Зөвхөн нийслэлчүүдэд зориулан Эрдэнэс Тавантолгой ХК-ийн угааж баяжуулсан эрчим хүчний нүүрсээр шахмал түлш үйлдвэрлэн худалдаанд гаргасан. Ингэснээр шинэ түүхий эдээр илүү чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа талаар Тавантолгой түлш ХХК-иас мэдэгдсэн байдаг.

Баянзүрх дүүргийн борлуулалтын цэгүүдэд Тавантолгой түлш ХХК-ийн Гүйцэтгэх захирал С.Даваасүрэн ажиллах үеэр Баянзүрх дүүргийн гэрээт борлуулагчид шахмал түлшний чанар, хүртээмж сайн, жин, хэмжээний асуудалгүй, борлуулалт хэвийн явагдаж буйг хэлж байна. Харин ачаалалтай үед Хотула аппликейшн гацах хүндрэл үүсдэгээс гадна иргэд түлшийг их хэмжээгээр авах хүсэлтэй байдгийг уламжилжээ.

Гүйцэтгэх захирал С.Даваасүрэн иргэдийн нөөцлөх хүсэл, шаардлагыг ойлгож байгаа ч хангамжаас шалтгаалан одоогоор долоон шуудайгаас илүү түлш худалдах боломжгүй байгааг хэлэв.

Хуваалцах:40

СЭТГЭГДЭЛ (4)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Т
    Тэрс үзэлтэн6 хоног өмнө

    Төрд гарсан арчаагүй лалрууд жилийн жилд ард түмнээ боомилно¡¡¡¡¡¿¿¿

  • С
    Сүрэн6 хоног өмнө

    УБын гэр хорооллынхон бүгд сааталтай болоогүй юм бол хортой олдоц багатай улсын валют гадагш урсгадаггүй түлэхгүй адилхан үнс утаа гардаг бид татгалзаж байна түлэх дулаацах эрхээ хасуулж байна гээд жагсах хэрэгтэй шдээ өөрийнхөө төлөө 200гаран мянган өрхтэй гээ биздээ нэг айлаас нэг хүн хамгийн багадаа 200кхүний жагсаал гэдэг бол асуудлаа ганцхан өдөрт л шийдүүлнэ.Арчаагүй бол хортой түлшээ хязгаарлагдаад л сууж бай хо..ь

  • Д
    Д.Ариунсанаа7 хоног өмнө

    Тухайн 7 хоногтоо авч чадаагүй түлшээ дараа нь нөхөж авдаг болмоор байна аа.Мөнгө төгрөгний боломжгүй, унаа машин олдохгүй гээд олон шалтгаанаар авч амжихгүй үе зөндөө гарах юм.Манай гэрийн ойролцоо түлшний цэг байхгүй тул заавал холоос зөөх шаардлагатай болох юм.Энэ тал дээр арга хэмжээ авмаар байна.Авах ёстой түлшээ аваагүй юм чинь нөхөөд боломжтой үедээ авмаар байна аа

  • З
    Зочин7 хоног өмнө

    Долоохон уут нүүрс 7 хоногт хүрдэггүй. Яг одоо ч яах вэ их хүйтэн ирээгүйд хэсэг хүрэх байх. 11, 12, 1, 2 саруудад ядаж 12 уут болгож өгөх хэрэгтэй.