Монголын эмэгтэйчүүдийн шигшээ баг Дэлхийн Шатрын Олимпиадад VII байранд шалгарлаа

Узбекистан улсын Самарканд хотноо болж өндөрлөсөн FIDE-гийн 46 дахь удаагийн Дэлхийн Шатрын Олимпиадад манай эмэгтэйчүүдийн шигшээ баг маш гайхалтай амжилт үзүүлж, эх орныхоо шатрын спортын түүхэнд шинэ хуудас нээж VII байрт шалгарлаа.
Мөн тус тэмцээний 3-р ширээнд WCM Хишигбаатарын Баясгалан өндөр түвшинд тоглож, тив дэлхийн шилдгүүдийг манлайлан 4-р байранд орсон бахархам амжилтыг үзүүллээ.
Манай эмэгтэйчүүдийн шигшээ багийн тоглосон харьцаанууд:
Монгол 4 : 0 Палестин (Round 1)
Молдова ½ : 3½ Монгол (Round 2)
Монгол 2½ : 1½ Перу (Round 3)
Монгол 1 : 3 Энэтхэг (Round 4)
Хорват 1½ : 2½ Монгол (Round 5)
Монгол 3 : 1 Иран (Round 6)
Франц 1½ : 2½ Монгол (Round 7)
Болгар 1½ : 2½ Монгол (Round
Монгол 2 : 2 Казахстан (Round 9)
Монгол 1 : 3 Польш (Round 10)
Грек 1½ : 2½ Монгол (Round 11)
Дэлхийн дайтай улс орнуудын шилдэг багуудтай тун өрсөлдөөнтэй, ухаалаг нүүдлүүдийг хийж түүхэн дээд амжилтыг тогтоосон нийт тамирчид, дасгалжуулагчид болон багийнхандаа халуун баяр хүргэж, цаашдынх нь спортын өндөр амжилт хүсье.



