Дэлхийн шатрын олимпиадын үеэр Х.Баясгалан Олон Улсын мастерын цолны болзол хангалаа

Нийгэм
OtgonbayarS
Унших: 1 мин
10
legacy:Aluungua/_MG_0603-1.jpg

Дэлхийн шатрын олимпиадад манай улсын эмэгтэй шигшээ багийнхан өнөөдөр Грекийн багтай сүүлийн өрөгт учраа таарсан. Энэ үеэр манай улсыг тамирчин Х.Баясгалан Олон Улсын мастерын цолны болзол хангалаа.

Тэрбээр энэ удаагийн олимпиадад 10 өрөгт тоглож, 7 оноо босгосноор:

- WFM (FIDE Master - Олон улсын мастер) цолны болзол биелүүлж,

- Мөн WIM (International Master - эмэгтэй олон улсын мастер)-ийн 1 нормыг амжилттай биелүүллээ.

Эх орныхоо нэрийг өндөрт өргөж, тив дэлхийн тавцанд өнгө төрхөө тодорхойлж буй Х.Баясгаландаа болон нийт дасгалжуулагч, багийнхандаа халуун баяр хүргэж, спортын өндөр амжилт хүсье.