Өнөөдөр 21-р хорооллоос Содон хороолол хүртэлх авто замын зүүн урсгалыг хааж, зам засна

Нийгэм
Ariunjargal
Унших: 1 мин
00
legacy:zam zasvrin ajil/449461206_7653645961414852_3318698322711150984_n copy.png

Баянхошуу гудамж төслийн хүрээнд Сонгинохайрхан дүүрэг, 21-р хороолол "Зорчигч 2" ОНӨААТҮГ-аас Содон хороолол хүртэлх авто замын зүүн урсгалын хөдөлгөөнийг өнөөдөр хааж, зам засаж байна. Энэ хугацаанд авто замын цэвэрлэгээ болон өнгө асфальт бетон хучилтын ажлыг гүйцэтгэхийг холбогдох албаныхан мэдээллээ.

legacy:Aluungua/yl327s_825292276_122189375456888574_4752360188574367798_n_x974.jpg

Авто замын хөдөлгөөнийг өнөөдөр орой 23:00 цагт нээхээр төлөвлөжээ.

Ташрамд дурдахад, Дэлхийн банкны санхүүжилтээр Баянхошуу буюу Үйлдвэрчний эвлэлийн гудамжны 5.6 километр авто замыг шинэчлэх ажил өнгөрсөн онд эхэлсэн аж.