О.Номинчимэг: Л.Энх-Амгалан бол Монголын улс төр дэх моралийн доройтол, ялзралын нэг л дүр

Хоосон
Darisuren
DarisurenУнших: 1 мин 25 сек
90
legacy:nominchimeg gishuun/nomioch.png

Ерөнхий сайдын хамаарал бүхий сургуулийн 3.5 тэрбумын асуудал сөхөгдсөнөөс хойш МАН-ын хуваагдал, хагарал улам гүнзгийрч буй. Боловсролын сайд Л.Энх-Амгалан Ерөнхий сайдыгаа өмөөрч мэдээлэл хийх үеэр А.Ариунзаяа, О.Саранчулуун нарыг "Түгжилмаа" гэж ёжилсон нь жагсаалтын болон залуу гишүүдийн дургүйцлийг хүргэж, улмаар уучлал гуйхыг сайд Л.Энх-Амгалангаас шаардаж буй.

Тэгвэл анх Өргөдлийн байнгын хорооны хурлаар дээрх асуудал сөхөгдсөн тул тус байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн О.Номинчимэг байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр "УИХ ажлаа хийсний төлөө, Байнгын хороо хяналтаа тавьсны төлөө, Боловсролын яамны мэргэжилтний бэлдэж, Сангийн яаманд өгч, улмаар манай байнгын хороонд албан ёсоор өгсөн материалаас асууж, лавлаж тодруулсан хүмүүсийг төрийн хуйвалдагчид болгон зарласан бусармаг асуудлаа Л.Энх-Амгалан сайд өөрөө засаж тайлбарлахыг хүлээж хэд хоног харлаа. Зөв тайлбараа хийчхээсэй, улс төрийн утгагүй сэдэв болгон өөгшүүлэлгүй үнэн мөнийг нь олон нийтэд өөрөө хэлээсэй гэж хүлээлээ, шахлаа. Худлаа юм байна, өөр зорилготой юм байна.

Зориуд улс төрийн бужигнаан үүсгэх зорилготой байсан юм байна. Зориуд гэмгүй нэгнийг гэмтэн болгон гүтгэж нэр төрийг нь мэдсэн ч мэдэн будилж уландаа гишгэхээр шийдсэн юм байна. Зориуд парламентыг яаж ч чадна шүү гэж харуулахыг хүссэн юм байна.

Бүх үйл баримт гэрчтэй, нотлох баримттай бий. Өргөдлийн байнгын хороон дээрээ дуудаж, асууж, олон нийтэд бүгдийг тодорхой болгоно. Харин тэр хүртэл төрийн албан хаагчаараа туг тахиад өнгөрье гэсэн атгаг санаагаа битгий хэрэгжүүлээрэй манай ах нар аа.

Эрхэм сайд Л.Энх-Амгалан бол Монголын улс төр дэх моралийн доройтол, ялзралын нэг л дүр. Манай ах нар “Амка бүдэрчхээд бантчихлаа” гэж арын өрөөндөө мар мар хийн инээх мөртлөө энэ шударга бусыг нэг ч хуруугаа хөдөлгөхгүй өөгшүүлэн суугаа нь Амкагаасаа илүү өрөвдөлтэй, дорой юм даа" гэжээ.

Хуваалцах:90

СЭТГЭГДЭЛ (9)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин8 хоног өмнө

    Ёстой үнэн хэлжээ.

  • З
    Зочин9 хоног өмнө

    Сонгогдсон гээд солиорч байх ёстой юмуу, Номинчимэгийн зөв шдээ!

  • З
    Зочин9 хоног өмнө

    Мэдлэг боловсролгүй хов ярьсан хэнд ч хэрэггүй ийм юмнууд жагсаалтаар оруулах ч гэж дээ. Энэ авгайг ард түмэн сонгоогүй юм шүү дээ.

  • З
    Зочин9 хоног өмнө

    MSC-ийн Оюу толгойн цахилгааны тэндэрийг анхаарлаас холдуулах актын нэг төрөл л явагдаад ба ш дээ. Гол асуудалдаа анхаарлаа төвлөрүүлээрэй гишүүд нараа!!!!

  • Д
    Дэл9 хоног өмнө

    Чамайг бодвол наад Энх-Амгалан чинь сонгогдсон хүн шүү

  • И
    И9 хоног өмнө

    Яг үнэн хэллээ. Их хулын зарим гишүүд дэндүү даварчихсан, хаана ч амьдраад бгаам ?

  • Z
    Zochin9 хоног өмнө

    Novschdee ter Enchamgalan . ESaid n bur oliggui

  • З
    Зочин10 хоног өмнө

    hutsdag haltar ve

  • З
    Зочин10 хоног өмнө

    Jinhene tugjilmaa mun