СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Энэ сарын 27,28-нд зарим аймгуудын нутгаар цас орж, шуурна
БусадYanjindulamУнших: 1 мин
00

Цаг уур орчин шинжилгээний газраас цаг агаарын сэрэмжлүүлэг мэдээллийг хүргэлээ. Тодруулбал, есдүгээр сарын 27-нд Завхан, Хөвсгөлийн нутгаар, 28-нд Булган, Сэлэнгэ, Төв аймаг, Хэнтий, Дорнодын нутгаар цас орж, цасан шуурга шуурч, зам, даваа гүвээнд халтиргаа гулгаа үүсэж, алсын барааны харагдац муудна. Мөн энэ сарын 25-29-нд газар тариалангийн бүс нутгаар шөнөдөө хөрсөн дээр цочир хүйтрэх тул тариа, ногоо цасанд дарагдах, хайрагдахыг анхааруулж байна.

.webp)

