С.Молор-Эрдэнийг цагдан хорих арга хэмжээг хэвээр үлдээхээр боллоо

Нийгэм
Darisuren
DarisurenУнших: 1 мин
10
legacy:molor-erdene/MPA PHOTO 2016-1717.jpg

ХЗДХ-ийн сайд асан С.Амарсайханы тушаалаар философич С.Молор-Эрдэнэ тэргүүтэй этгээдүүдийг шалгаж эхэлсэн. Тодруулбал, тэднийг Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнол, язгуур өв соёл, түүхийг илтэд гуйвуулж гутаан доромжилсон гэх үндэслэлээр шалгах нь зүйтэй гэж үзсэн бөгөөд энэ дагуу ТЕГ-аас С.Молор-Эрдэнийг саатуулсан байдаг.

Улмаар Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос яллагдагч С.Молор-Эрдэнэд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах санал ирүүлснийг энэ сарын 2-нд шүүх хэлэлцээд, 30 хоног цагдан хорихоор шийдвэрлэсэн тухай бид өмнө нь мэдээлсэн.

Тэгвэл Философич С.Молор-Эрдэнэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх тухай түүний өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийг шүүхээс хянан хэлэлцээд, татгалзаж шийдвэрлэжээ. Өөрөөр хэлбэл, С.Молор-Эрдэнийг цагдан хорих 30 хоногийн хугацаа хэвийн үргэлжилнэ гэсэн үг юм.