СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Чих рүү нь тоглоомон буугаар буудсаны улмаас уурлаж, нэгнээ хутгалж гэмтээжээ
Хоосон
Б.ДарьсүрэнУнших: 1 мин
10

"Сургуулийн байранд хүн хутгалуулсан байна" гэх мэдээлэл энэ сарын 22-ны 20.50 цагийн орчимд цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Шалгалтын ажиллагаа явуулахад, тус байранд оршин суух 15 настай эрэгтэй Э нь 16 настай эрэгтэй Б-гийн нурууны зүүн доод хэсэгт хутгалж гэмтээсэн нөхцөл байдал тогтоогдсон байна.
Хэргийг тодруулбал, 16 настай эрэгтэй Б нь тоглоомон буугаар 15 настай Б-гийн чих рүү буудсанаас болж уурлан, дээрх үйлдлийг хийсэн аж. Цагдаагийн байгууллагаас "Насанд хүрээгүй гэдэг нь хуулийн хариуцлагаас бүрэн чөлөөлөгдөхгүй ба 14 наснаас эхлэн Эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ" гэдгийг анхаарууллаа.



