Улсын аварга Ч.Санжаадамбад холбогдох “Хүний эрүүл мэндэд санаатай хөнгөн хохирол учруулах“ хэргийн шүүх хурал энэ сарын 24-нд болно

Нийгэм
Darisuren
DarisurenУнших: 1 мин
20
legacy:Sanjaadamba/sanjaaCH.png

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд энэ сарын 24-ний 14.00 цагт Улсын аварга Ч.Санжаадамбад холбогдох Эрүүгийн хэргийн тусгай ангийн 11.6-1 дэх хэсэгт заасан эрүүгийн хэргийн шүүх хуралдаан болох талаар тус шүүхээс зар нийтэлжээ.

Тодруулбал Ч.Санжаадамба нь Эрүүгийн хэргийн тусгай ангийн 11.6-1 дэх хэсэг буюу "Хүний эрүүл мэндэд санаатай хөнгөн хохирол учруулах" хэрэгт холбогдсон аж. Дээрх заалтад "Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ" гэжээ.

legacy:Sanjaadamba/Sanzhaadambazar.png
Хуваалцах:20

СЭТГЭГДЭЛ (2)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин12 хоног өмнө

    Haharh carainii zerleg balmad etgeed

  • З
    Зочин12 хоног өмнө

    өө хөөрхий хайран хүмүүсийн хүндлэлийг ийм болгох гэж нүүрсний хулгайч ажнай батэрдэнийн бие хамгаалагч хийж байгаад ийм хэрэгт холбогдсон уу