МАН-ынхан ХЗДХ-ийн сайд дээр тохирч чадаагүй тул бүлгээ хуралдуулж чадахгүй байна

Хоосон
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
20
legacy:2025/10/manbuleg/bulegiinh.png

Хуваарьт ёсоор УИХ дахь АН-ын бүлэг, ХҮН намын зөвлөл хуралдаж буй. Харин эрх баригч МАН-ын бүлгийн ирц хүрээгүй тул 10.00 цагаас товлогдсон хурал одоог хүртэл эхлээгүй байна.

Тодруулбал, 10.40 цагийн байдлаар бүлгийн гишүүдийн ирц 35 хувьд хүрчээ. Үүнээс МАН-ын бүлгийн 68 гишүүн ХЗДХ-ийн сайдын томилгоон дээр нэгдсэн байр суурьд хүрч чадаагүйг харж болохоор байна. Сануулахад, Г.Тэмүүлэнг ХЗДХ-ийн сайдаар томилох томилгоог танилцуулах өнгөрсөн пүрэв гарагийн чуулганд АН-ын бүлэг завсарлага авснаас гадна Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан тэргүүтэй МАН-ын 30-ийн талынхан ирээгүй тул дөрвөн цаг ирц хүлээсэн чуулган тарж, даваа, мягмар гарагт хуралдахаар болсон юм.

МАН-ын бүлэг энэ янзаар ирцийн асуудлаа шийдэхгүй бол өнөө, маргаашийн чуулган ч хойшилж мэдэхээр байна.

tenx-hd
Хуваалцах:20

СЭТГЭГДЭЛ (2)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Nomingiin bayrsaihanii naiz nymdavaa er emgui hogiin hulgaich guilagchin shorongiin horigdoluud

  • З
    Зочин

    галч Данхаас монгол улс бүрэн хамааральай сүүлийн 10 жилийг үдлээ, ах дүүсээрээ идсэн цөлмөсөн, одоо бол бүх ажил гацаасан хорт хавдар болжээ