МИАТ: Хар салхины улмаас Улаанбаатар-Нарита-Улаанбаатар чиглэлийн маргаашийн нислэгүүдийг 9 дүгээр сарын 22-нд үйлдэхээр болжээ

МИАТ ТӨХК-иас нислэгийн хуваарьт өөрчлөлт орсон талаар мэдэгдэл гаргалаа. Тодруулбал, хар салхины улмаас 2026 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн OM501/OM502 дугаартай нислэгүүдийн хуваарьт өөрчлөлт орж, 9 дүгээр сарын 22-ны өдрийн дараах цагийн хуваарийн дагуу үйлдэхээр болжээ.
2026 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр:
-OM501A нислэг Улаанбаатараас 05:00 цагт хөөрч, 09:55 цагт Нарита нисэх буудалд бууна.
-OM502A нислэг Нарита нисэх буудлаас 12:00 цагт хөөрч, 16:35 цагт Улаанбаатарт бууна.
Нислэгийн цагийн хуваарийн өөрчлөлттэй холбоотой бусад санал хүсэлтийн талаар 11-333-999 дугаарт холбогдоно уу. Зорчигч үйлчлүүлэгч та бүхэн нислэгийн аюулгүй ажиллагааг хангах үүднээс хэрэгжүүлж буй дээрх өөрчлөлтөд хүлээцтэй хандахыг албаныхан хүслээ.



