Иргэд нь хуш модны давирхайг гоожтол балбаж, төр нь тоо толгойг судлах зардлыг тансаны гор одоо гарч байна уу

Нийгэм
Г.Лхагвадорж
Г.Лхагвадорж
Унших: 2 мин 11 сек
50
legacy:baavgai.jpg

Сүүлийн өдрүүдэд өлсгөлөн баавгайнууд ойгоосоо бууж, суурин газар руу ирэх тохиолдол олширч, хүн амьтад хоорондоо "Би үхэх үү, чи үхэх үү" дээрээ тулаад байна. Тэгвэл эл байдалд хэд хэдэн таамаг бий. Баавгай уулнаас үнэхээр өлссөн болохоор бууж ирээд байна уу эсвэл тоо толгой нь олшроод байгаа газартаа багтаж шингэхээ болиод байна уу.

-Баавгайн тоо толгойг судлах зардлыг 2024, 2025 оны улсын төсвөөс хассан-

Тоо толгойг нь мэдэх гэхээр манай улсад хүрэн баавгайн тоог хамгийн сүүлд 40 жилийн өмнө буюу 1986 онд “Улаанном”-д нийтлэгдсэнээр 500 орчим гэж тогтоосон судалгаа л байна. Уг нь салбарын судлаачид судалгааны 300 орчим сая төгрөг хэрэгтэйг БОУАӨЯ-нд 2024, 2025 онд уламжилсан боловч зардлыг нь төсвөөс хасжээ. Хэрвээ үнэхээр хүрэн баавгайн тоо толгой олширсон бол хуулийн зохицуулалт хийж, агнах зөвшөөрлийг иргэдэд олгож болох аж. Гэвч төсөв батлагдаад, судалгаа хийтэл дахиад нэг жил хүлээх нь дээ.

-Хомхой сэтгэлтэй хүмүүс баавгайн хоолыг булаасан уу-

Баавгай үнэхээр өлссөн бол яах вэ. Магадлал маш өндөр гэдгийг судлаач "Б" онцолж байна. Тодруулбал, самрын болц болох үеэр манайх шиг махны үнээ дийлэхгүй хэмжээний цалинтай улсын иргэд аль болох бэлэн байгаа байгалийн баялгийг ашиглах гэж улайран зүтгэхдээ модоо хайрлахаа мэдэхгүй, хуш модны давирхайг гоожтол балбадгийг бид мэднэ. Нэг талаараа иргэдээ өлмөн зэлмэн амьдруулах төрийн бодлого, нөгөө талаараа өөрөөсөө бусдыг үл ойшоох хомхой сэтгэлтэй хүмүүс ойн амьтдын хоолыг булаасан гэхэд хилсдэхгүй.

-Сибирийн түймрийн экологийн хямрал баавгайгаар илэрч байна-

Салбарын судлаач "Б" өөр нэгэн таамаг дэвшүүлж буй нь манайд орж ирж буй эдгээр баавгайнууд Оросоос хил давсан байх магадлалтай аж. Учир нь 2021 оны Сибирийн түймэрт 18-19 сая га талбай шатсан байна. /Эх сурвалж: Nasa/ -Баавгай хоол хайж явахыг "Баавгай хорхойтох" гэж нэрлэдэг- Түймрийн улмаас хушан ой шатаж "Баавгай хорхойтсон" байж болох юм. Учир нь шатсан хушан ой ойрын 10-20 жилдээ сэргэхгүйг тэрбээр онцоллоо.

Иймд ирэх жил ч хүний суурьшлын бүс рүү баавгай орж ирэх тул бэлтгэлтэй байх хэрэгтэй гэв. Шаварт унасан шарын эзэн гэдэг шиг нэгэнтээ манай нутагт хоол хайж ирсэн хөөрхий амьтдыг устгах хэцүү, тэгэх эрх зүйн орчин ч байхгүй учир баавгайг өвөлжөөнд ортол байгаль хамгаалагч, газруудын хамгаалалтын захиргааг 24 цагаар бэлэн байдалд ажиллуулах шийдвэрийг БОУАӨЯ-наас гаргасан. Дарханы Засаг дарга Б.Азжаргалын хэлснээр, баавгай хүний хэл ойлгохгүй учир энэ жил ингэсхийгээд аргалсан ч дараа жил дахиад л ирнэ. Тиймээс тоо толгойг тогтоох судалгааны ажлаа эрчимжүүлж, шинжлэх ухааны дүгнэлтэд тулгуурлаж хууль эрх зүйн орчноо бүрдүүлэхгүй бол хүн баавгай аль аль нь яах учраа олохгүй л байна шүү.

Б.Алуунгоо

Хуваалцах:50

СЭТГЭГДЭЛ (5)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • И
    И15 хоног өмнө

    Хурлаа хийж чаддаггүй паралламенттай Монгол төрд юун хангайн баавгайг зохицуулах ?

  • Э
    Эх оронч монгол15 хоног өмнө

    Өгөр фашист оросууд байгальтай ёстой зэрлэг харьцаж байгаа учраас баавгай олноороо орж ирж байгаа юм. Оросод баавгайг хаа таарсан газар нь алдаг хуультай. Оросод баавгай дархан цаазтай амьтан биш! Иймээс дураараа алдаг. Баавгайн тоо толгой нь ч маш их. Хэдийгээр алаад байгаа ч тоо толгойг нь цөөрүүлж чадахгүй байна. Ингээд л манайх руу баавгай олноороо орж ирж байгаа юм. Юун самар вэ!!!! Ийм тэнэг байж болохгүй ш дээ.

  • Г
    Ганаа16 хоног өмнө

    Б Алангоо гэгч сараачдаг нөхөр бага шиг тэнэгтээрэй самар түүхээр байвгаа талд гардаг гэнээ үү.

  • D
    DGG16 хоног өмнө

    САМАРТ ЯВСАН ХҮМҮҮСИЙН 80% НЬ ТЭНДЭЭ ҮХДЭГ ГЭЖ САЙД ГУАЙ ЯРЬЖ БАЙВ Ш ДЭ

  • С
    самар17 хоног өмнө

    Оросын нэг хөвчийн хүрэн баавгай нь ан: зөвхөн албан татвар нь 3000 рубль, камчатка мужийх нь 6000 рубль ажээ, үүн дээр орон нутгийн татвар, шимтгэл, ангийн тусгай зөвшөөрөл гэх мэт, хүнд суртлын бичиг цаас бүрдүүлсээр үнэ нь: 40 000 аас 100,000 мянга хүрэх ажээ. мах нь хүнсний шаардлага хангахгүй дээр хувь хүнээс мөн үлэмж их зардал ихтэй тул анчид цааргалах болжээ, сибирийн анд маань урд цагт хятад иргэд нэгж тулам 50,000 рублиэр авдаг байсан одоо сураггүй болж гэнэ, бурятын зарим тосгоны сургууль онлайнд шилжүүлсэн гэнэ, хамгийн их гамшиг нь 10 сараас хойш, өлсгөлөнгөөс болж ичиж чадаагүй нь (шатун) баавгай гэнэ, хөдөлсөн болгон руу л дайрдаг нь хамгийн аюул дагуулдаг ажээ.