Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймэрт 1.4 га талбай өртөж шатжээ
00

Завхан аймгийн Их-Уул сумын Цэцүүх багийн “Нам” гэх газарт ойн түймэр гарч, урьдчилсан байдлаар 1.4 га талбай өртөж шатжээ. Түймрийн талаарх дуудлагыг есдүгээр сарын 17-ны 17:35 цагт хүлээн авсан байна.
Тус газар нь аймгийн төвөөс зүүн зүгт 279, Их-Уул сумын төвөөс 55, Тосонцэнгэл сумаас 100 километрийн зайд оршдог аж.
Онцгой байдлын алба хаагчид болон орон нутгийн иргэд хамтран ажиллаж, түймрийг есдүгээр сарын 18-ны 12:00 цагт цурамд оруулан, 14:32 цагт бүрэн унтраажээ. Улмаар түймрийн голомтыг аймгийн Засаг дарга болон байгаль хамгаалагчдад хүлээлгэн өгсөн байна.



